Монгол Ертөнц уншиж байна

Энтрепрёнер сэтгэлгээ

TEDx Ulaanbaatar 2017.08.09 Дангаасүрэнгийн Энхбат Энтрепрёнер сэтгэлгээний тухай "Чадна гэвэл ...             таны зөв,            

Цааш унших

Нэг сэтгэлтэй яваарай

Эзэн Чингис хааны билэг сургаалиуд: Нэг сэтгэлтэй яваарай. Улсаа авръя гэвэл үндсээ авраарай. Үндсээ авръя гэвэл сэтгэлийг нь авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл сэтгэл

Цааш унших

You are the ocean

Let the beauty of what you love be what you do. When you do things from the soul, you feel a river moving in you,

Цааш унших

What you think you become

What you think, you become. What you feel, you attract. What you imagine, you create. Health is the greatest gift, Contentment is the greatest wealth,

Цааш унших

Нүүр

Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөхөр, явбаас хүрюү
Хүнд хэмээн бүү цөхөр, өргөвөөс даагдюу.

Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
Давъя хэмээн сэтгэвэл давагдъюу.
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтлье хэмээвээс гэтэлюү.

Энэ дэлхийд хаа ч яварваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.

Нэг сэтгэлтэй яваарай. Улсаа авръя гэвэл үндсээ авраарай. Үндсээ авръя гэвэл сэтгэлийг нь авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү.

Эзэн Чингис хааны билэг сургаалиудаас

 

Цахим ертөнц, мэдээллийн технологийн хөгжил бидэнд дэлхийтэй шууд холбогдож, бүх төрлийн мэдээллийг авах боломжийг олгож байна.
Даяаршил, ардчиллын эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний энэ том хувьсал дунд үнэн худал, хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд их байгаа ба түүнээс өөрт хэрэгтэйг сонгох, судлан баяжуулахын тулд бидэнд өөрийн гэсэн төв цэг, чиглэл, зорилго хэрэгтэй.

Бид өөрсдөө юу хүсч байгаагаа тодорхой мэдэж байж энэ мэдээллийн эрин зууны мэдээллийн урсгалд хяналттай байж өөрийн гэсэн дархлаа, шүүлтүүртэй байж чадна.
Эс бөгөөс янз бүрийн орны өөр өөр соёл, сэтгэлгээ, зөв буруу орчуулгатай кино, аль нэг хүн, нам бүлгэмийн хэлсэн үг, хайрцаглаж хаасан хууль дүрэм, ёс жаяг, тархи угаалтанд автах гээд байна. Энэ нь бидний бодол, сэтгэл, нийгмийн хандлагыг өөрчлөх гээд байна. Өвөг дээдэс маань мэдээллийн урсгалыг хяналттай байлгахад онцгой ач холбогдол өгдөг байсныг бид мэднэ.

Та юу бодно, түүн шигээ болно. Та юу мэдэрнэ, түүнийгээ татна. Та юу төсөөлнө, түүнийгээ бүтээнэ.”(What you think, you become. What you feel, you attract. What you imagine, you create.) хэмээн бурхан Будда сургасан. Бид юун дээр төвлөрнө тэр нь цааш томордог. Дараагийн бодол, үйлдэл бол одоогийн үргэлжлэл. Тархиндаа юу тэжээнэ, тэр нь л ургана.

Тиймээс алсын хараа, хэтийн зорилго, мөрөөдөлтэйгөөр өөрсдийн хүсч буй зүйлс, эерэг, өөдрөг дээр төвлөрч түүнийгээ бий болгохын тулд ирээдүй өөд итгэл дүүрэн, урам зориг, эрч хүчтэйгээр сэлүүрдье.

Бид өнгөрсөн буюу дурсдаг, ирээдүй буюу төсөөлдөг төлөв бус одоо хэмээх бүтээгч цагт шинэ зуун, шинэ мянганы Монгол үндэстний түүхийг хамтран бичилцэж, бүтээлцэж яваа тул улс эх орныхоо хөгжил дэвшлийг цэцэглүүлж, гэрэлт замд залж чиглүүлэх хүндтэй үүргийг Монголынхоо түүх, өвөг дээдэс болон хойч үеийнхнийхээ өмнө хүлээж байна.

Дэлхий даяар оюуны сэрэлт болж, хүмүүс амьдрал ба түүний утга учрыг ойлгон ухаарч гадаад үзэмж, өнгө хэлбэр, материаллаг зүйлст хэт автсан төлвөөс энгийн, сэтгэл хангалуун, гэгээлэг төлөв рүү шилжиж байна.

“Диваажингийн хаант улс таны дотор бий.”(The kingdom of heaven is within you.) хэмээн Есүс айлтгасанчлан бидний хайгаад буй бурхан, диваажин, аз жаргал, төгс төгөлдөр, утга учир бүгд бидний дотор буйг, бид өөрсдөө бүтээгч гэдгийг мэдэж, өөрөө өөрийгөө танин нээх, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэхэд чиглэж байна.

Хүн ам цөөнтэй, ухаантай ард түмэнтэй манай улсад өөрчлөлт хийхэд амархан. Бид эрх чөлөөг чөлөөлж, жинхэнэ ардчиллыг бий болгож, уламжлалт ухаан, орчин үеийн ололт амжилтуудыг хослуулан хүн яаж л сайхан амьдарч болох тийм мөрөөдлийн амьдралыг бий болгож, дэлхийн улс үндэснүүдэд үлгэр дуурайлал болъё, билэг тэмдэг, итгэл найдвар, гэрэлт тэмүүлэл болъё.