Монгол Ертөнц уншиж байна

Ардын зүйр цэцэн үгс

  1. Эзэн хичээвэл
    Заяа хичээнэ
  2. Эрдмийг хичээлээр сурдаг
    Эрлийг сургаар олдог
  3. Ухаан далай номоос эхтэй
    Усан далай дуслаас эхтэй
  4. Хийвэл бүү ай
    Айвал бүү хий
  5. Аяганы хариу өдөртөө
    Агтны хариу жилдээ
  6. Эрхийг сурахаар
    Бэрхийг сур
  7. Хүн болох багаасаа
    Хүлэг болох унаганаасаа
  8. Ажил хийвэл дуустал
    Давс хийвэл уустал
  9. Аавын бийд хүнтэй танилц
    Агтны бийд газар үз
  10. Ам алдвал барьж болдоггүй
    Агт алдвал барьж болдог
  11. Бурмаа тэтгэхээр урмаар тэтгэ
  12. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
    Бүлээн усаар угаавал хиргүй
  13. Ажил хийж хүн болдог
    Ар давж хүлэг болдог
  14. Хариутай бол бариутай
  15. Сайн нэрийг хүсэвч үл олох
    Муу нэрийг хусавч үл арилах
  16. Нэр хугарах өдрийнх
    Нэр олох насных
  17. Замын хүзүү урт
    Зааны хүзүү богино
  18. Дассан газрын даавуу зөөлөн
  19. Гэрт орж эм
    Гадаа гарч эр болох
  20. Сайн хүн нэг үгтэй
    Сайн морь нэг явдалтай
  21. Түрүүлж ургасан сүүлнээс
    Сүүлд ургасан эвэр
  22. Төлөөр баяжиж
    Шөлөөр цадах
  23. Буурлаас үгс сонс
    Болсноос ам хүр
  24. Амны билгээс ашдын билэг
  25. Дархан хүн бурхан ухаантай
  26. Эрт босвол нэгийг үзнэ
  27. Орой унтвал нэгийг дуулна
  28. Зан сайтай айлд хүн цуглана
    Загас сайтай нууранд шувуу цуглана
  29. Олны хүч
    Оломгүй далай
  30. Нойрноос морио
    Чөмөгнөөс хутгаа (Don’t burn your opportunities for a temporary comfort)
  31. Дөч хүрсэн эр
    Дөрвөө дарсан ат
  32. Өглөөний нарыг наранд бүү тооц
    Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц
  33. Урмыг нь хугалахаар
    Ууцыг нь хугал
  34. Зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
    Замаараа явбал моринд амар
  35. Замын нохой хуцаж л байдаг
    Жингийн цуваа явж л байдаг
  36. Загасчны морь усгүй
    Залхуугийн гадаа түлээгүй
    Залгидгийн гэрт хоолгүй
  37. Өдөр алдаж шөнө
  38. Хүний эрээн дотроо
    Могойн эрээн гаднаа
  39. Суусан цэцнээс
    Явсан тэнэг дээр
  40. Хэлэх үгийг эзэнд нь хэл
    Тавих морийг ижилд нь тавь
  41. Заяат хүн нагацтай
    Зандан мод үндэстэй
  42. Заяанаас зайлж болдоггүй
    Учирлаас урваж болдоггүй
  43. Морь ядарвал эзэн явган
    Төр ядарвал иргэд нүцгэн
  44. Сайхан үгээр илбэдэж
    Уран үгээр унтуулах
  45. Дэрээ элээхээр
    Дэвсээ элээ
  46. Нохойгүй айл дүлийтэй адил
    Номгүй айл сохортой адил
  47. Муу хүн идсэнээ
    Сайн хүн явснаа
  48. Суусан газраасаа
    Шороо атгах
  49. Сайхан хүүхэн сахалтай
  50. Эсгий хийх газар
    Нохой хэрэггүй
  51. Морьтны хишиг явганд
  52. Муу хүн шинжээч
    Мухар үхэр сэжээч
  53. Дураараа дургиж
    Дунд чөмгөөрөө жиргэх
  54. Дур дураа голохгүй
    Дунд чөмөг сүүжээ голохгүй
  55. Их санасан газар
    Есөн шөнө хоосон
  56. Бухын доодохыг харж
    Үнэг турж үхэх
  57. Амьд явбал
    Алтан аяганаас ус ууна
  58. Эхийг нь эцээж
    Тугалыг нь тураахгүй байх
  59. Сонин дээрээ соохолзож
    Сониноо буурахаар хоохолзох
  60. Гэдэс нь цадсан ч
    Сэтгэл нь цадахгүй
  61. Усыг нь уувал
    Ёсыг нь дагах
  62. Сайнтай муутай сав дүүрдэг
  63. Хөгшин азарга жороо сурах
  64. Урт хошуу хүзүү орооно
  65. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө
  66. Уур биеийг зовооно
    Уул морийг зовооно
  67. Авсан хүн нэг тамтай
    Алдсан хүн арван тамтай
  68. Уяанаасаа алдуурсан нохой мэт
  69. Хаврын хавсарга хавирга нэвт
  70. Дүүрсэн хэрэг
    Дүмбийсэн толгой
  71. Ард ч багтахгүй
    Өвөрт ч багтайхгүй
  72. Муу хүн архинд чангарна
    Олсон дээс усанд чангарна
  73. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ
  74. Айсан хүнд
    Аргал хөдлөх
  75. Залийн дараа зарга
    Завхайн дараа өвчин
    Залхуугийн дараа хоосон
  76. Туйлбаргүй хүнээр нөхөр хийдэггүй
    Туургагйү гэрээр өвлийг давдаггүй
  77. Нарнаас хоргодож болдог
    Наснаас хоргодож болдоггүй
  78. Хүнийг аргаар
    Хүлгийг уургаар
  79. Дуутай бороо хургүй
    Цуутай хүүхэн хуримгүй
  80. Нохой сайтын хот амгалан
    Ноён сайтын ард жаргалтай
  81. Хатирч морь унахад сайхан
    Хашир хүнтэй нөхөрлөх сайхан
  82. Архи уурыг нэмнэ
    Аргал галыг нэмнэ
  83. Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг
    Эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг
  84. Мушгиа модыг хагалахад бэрх
    Мулгуу хүнийг дагуулахад бэрх
  85. Тэнгэрийн муухай арилдаг
    Хүний муухай арилдаггүй
  86. Үг сөрвөл хэрүүл
    Үүл сөрвөл бороо
  87. Бэлгийн морины шүдийг үздэггүй
  88. Харамласан юм
    Хар нохойн аманд
  89. Булгаа ширгээсэн нутаг
    Нутаг биш
    Угаа алдсан хүн
    Хүн биш
  90. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй
    Олуулаа идсэн оготно таргалдаг
  91. Зуун задгай
    Жаран хагархай
  92. Хүн нэрээ
    Тогос өдөө
  93. Нэр хугарахаар
    Яс хугар
  94. Эм хэдий гашуун ч өвчинд тустай
    Үг хэдий хатуу ч явдалд тустай
  95. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй
    Цаас хэдийн нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
  96. Ухаангүй ноёнд
    Урагшгүй албат
  97. Хүний хуучин
    Дээлийн шинэ нь дээр
  98. Чамд инээдэм
    Надад ханиадам
  99. Аавдаа авгай авахыг заах
  100. Аргаа барж
    Аавынхаа толгойг маажих
  101. Залуу хүнд сургамж хэрэгтэй
    Хөгшин хүнд өргөмж хэрэгтэй
  102. Нэг тэрэгний хоёр дугуй
  103. Таарсан таар шуудайнууд
  104. Төөрсөөр төөрсөөр төрөлдөө
  105. Чихээрээ дуулсан юм худалд дөт
    Нүдээрээ харсан юм үнэнд дөт
  106. Буруу замаар будаа тээвэл
    Буцахдаа шороо тээнэ
  107. Хоёр хар хэрээ хэн хэнийхээ харыг гайхна
  108. Гаднаа гяланцаг
    Дотроо паланцаг
  109. Болсон нь борвиороо
    Түүхий нь түрийгээрээ
  110. Муу санаа биеэ отно
  111. Дуугүй хүний доодох нойтон
  112. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
    Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр
  113. Үзээгүй юмаа үзэж
    Үхэр буугаа тавих
  114. Сэжгээр өвдөж
    Сүжгээр эдгэнэ
  115. Завхай хүн ханьгүй
    Залхуу хүн хоолгүй
  116. Ноёнтой ханилахаар
    Нохойтой ханил
  117. Идсэн эрүү хувхайрч
    Идүүлсэн бут ургадаг
  118. Хошуу нэмэрээр
    Хуруу нэм
  119. Хэлэхэд амархан
    Хийхэд хэцүү
  120. Залагдаж ирсэн залан мэт
  121. Санаа муут яван хатна
    Сарьсан багваахай наранд хатна
  122. Сайн санааны үзүүрт шар тос
  123. Шалихгүй эр гэртээ хаан
    Шар шувуу үүрэндээ хаан
  124. Алтны дэргэдэх гууль шарлана
  125. Гуймхай мөртөө голомтгой
  126. Бурхангүй газар
    Бумба галзуурна
  127. Гар бариад бугуй барих
  128. Хүйтний ам наашилж
    Хөхүүрийн ам цаашлах
  129. Хүний бага нь явж
    Шувууны бага нь жиргэдэг
  130. Өндөг шиг өөгүй хүн гэж үгүй
  131. Аавын хүн адилгүй
    Арван хуруу тэгшгүй
  132. Аваагүй байхад авгай сайхан
    Алаагүй байхад үнэг сайхан
  133. Гай газар доороос
    Гахай модон дотроос
  134. Дааганаас унаж үхдэггүй
    Даравгараасаа болж үхдэг
  135. Далай усаар ханадаггүй
    Мэргэд номоор ханадаггүй
  136. Даахин дор баатар
    Дахан дор хүлэг
  137. Сүжгээс бурхан
    Сэжгээс чөтгөр
  138. Муу үг модон улаатай
  139. Бодоод бодоод
    Бодын шийр дөрөв
  140. Олон хэлвэл улиг
    Цөөн хэлвэл билэг
  141. Нүгэл нь нүдээрээ гарах
  142. Загатнасан газар маажих
  143. Хүний сайныг ханилан байж мэддэг
    Хүлгийн сайныг унан байж мэддэг
  144. Өөдлөх айлын өнгө үүднээсээ
  145. Гадаах нь гэртээ ороогүй
    Гэр дэх нь гэдсэндээ ороогүй
  146. Уйлах ч хэцүү
    Инээх ч хэцүү
  147. Ичсэн хүн хүн алж
    Айсан хүн адуу үргээнэ
  148. Залхуу хүнд шалтаг мундахгүй
    Зусарч хүнд үг мундахгүй
  149. Замаар явбал моринд амар
    Зангаар явбал биенд амар
  150. Зөөлөн үгэнд хүн бөхийж
    Зүлэгтэй газар морь хөрвөөдөг
  151. Ороо морийг уургаар
    Ууртай хүнийг аргаар
  152. Буцах бэрд үнээ нийлэх хамаагүй
  153. Сэгсгэр ч гэсэн ижий минь
    Сиймхий ч гэсэн гэр минь
  154. Зусарч хүн олондоо халтай
    Зусаг ямаа ишгэндээ халтай
  155. Биеэ мэдвэл хүн
    Бэлчээрээ мэдвэл мал
  156. Хүргэн хүү хүчтэй
    Хүзүүний мах амттай
  157. Гэм нь урдаа
    Гэмшил нь хойноо
  158. Үг олдож
    Үхэр холдох
  159. Бушуу туулай
    Борвиндоо баастай
  160. Эвт шаазгай буга барих
  161. Ахаа алд хүндэл
    Дүүгээ дэлэм хүндэл
  162. Алтыг нь аваад авдрыг нь хаях
  163. Зусарч хүн зуны гурван сар
    Зусаг ямаа хаврын гурван сар
  164. Эвлэвэл бүтнэ
    Ховловол гутна
  165. Сахил хүртээд шал дордов
  166. Алдыг нь аваад дэлэм дээр нь
    Атгыг нь аваад чимх дээр нь
  167. Хойд хормойгоо авч
    Урд хормойгоо нөхөх
  168. Дундуур дундуур гэсээр
    Долоо дахих
  169. Зүйргүй үг гэж үгүй
    Зүүдэлгүй дээл гэж үгүй
  170. Нуур амар бол
    Нугас амар
  171. Ноён урваач
    Нохой шарваач
  172. Дээрээ суудлаа олохгүй бол
    Доороо гүйдлээ олохгүй
  173. Гээндээ ч бий
    Гоондоо ч бий
  174. Ишиг эврээ ургахаар
    Эхийгээ мөргөнө гэгчээр
  175. Сүү шиг цагаан сэтгэл рүү ус цацах
  176. Бурханд мөргөж суухаар
    Бяруугаа сургасан нь дээр
  177. Ачийг бачаар
    Тусыг усаар (хариулах)
  178. Өвстэй газар мал тогтохгүй
    Жаргалтай газар хүн тогтохгүй
  179. Өрөвдөхөөр өр өшиглөх
  180. Ёс дагуулж үг хэл
    Өөх дагуулж мах огтол
  181. Хүний олон хүнээ барьдаггүй
  182. Барж идэхээр мэрж ид
  183. Болсон идээнээс бүү буц
    Болчимгүй хүний үгэнд бүү ор
  184. Өөх ч биш булчирхай ч биш
  185. Амьтны үр
    Ангирын зулзага
  186. Эр нэг алдаж
    Эрэг нэг нурдаг
  187. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж идэнэ
  188. Сайн хүн санаагаараа
  189. Наадмын дараа намар
  190. Аяндаа олдсон чихрээс
    Арай гэж олдсон хатуу ааруул дээр
  191. Хүний эрхэнд жаргахаар
    Өөрийн эрхээр зов
  192. Айлын тусыг нүүсэн хойно нь мэддэг
    Хүний тусыг явсан хойно нь мэддэг
  193. Хар гэртээ хаан
    Бор гэртээ богд
  194. Эргэж уулзахад ээж сайхан
    Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан
  195. Баян хүн нэг зуданд
    Баатар хүн нэг сумар
  196. Овоо босгоогүй бол
    Шаазгай юунд суух вэ
  197. Юу сайхан дур сайхан
  198. Зөөлөн нь хатуугаа
    Зөв нь буруугаа
  199. Хадны завсар хавчуулагдсан
    Халиуны зулзага хөөрхий
  200. Бурхангүй газар
    Бумба галзуурах
  201. Маанийн номыг ном гэдэггүй
    Махсаг хүнийг малч гэдэггүй
  202. Эзний алба ээлжтэй
    Хааны алба халаатай
  203. Хүн голвол нөхөргүй
    Хүнс голвол хоолгүй
    Газар голвол нутаггүй
  204. Жижиг чулуугаар
    Том чулуу доргиох
  205. Хоноц хоноцдоо дургүй
    Хонуулсан айл хоёуланд нь дургүй
  206. Дайны хажуугаар дажин
  207. Саалиа бэлдэхээр
    Саваа бэлд
  208. Их гэдэс эзнээ ална
  209. Чамд инээдэм
    Надад ханиадам
  210. Удмаараа ороо
    Сүргээрээ жороо
  211. Торго уйлуулахаар
    Даалимба инээлгэ
  212. Дургүйд хүчгүй
  213. Өргүй бол баян
    Өвчингүй бол жаргал
  214. Үнэнээр явбал
    Үхэр тэргээр туулай гүйцнэ
  215. Сонсовч үл авах муу хөвгүүн эцгийн зовуурь
    Сонживч үл цээрлэх муу эм эрийн зовуурь
  216. Хуурсаар хуурсаар худалч
    Хумсалсаар хумсалсаар хулгайч
  217. Сайн хүний үг сарын хүнс
    Муу хүний үг тэр өдрийн тээр
  218. Морь сайтай хүн зам мэддэггүй
    Хань сайтай хүн зовлон мэддэггүй
  219. Ороо нь ороогоороо
    Жороо нь жороогоороо
  220. Онгойж явахаар
    Умайж яваг
  221. Уулын мод урттай богинотой
    Олон хүн сайнтай муутай
  222. Олны үг ортой
  223. Муу үг модон улаатай
  224. Мал гэхээр манасхийж
    Мах гэхээр ухасхийх
  225. Эд мэдэхгүй хүн
    Эдийн нэр гутаана
  226. Оонын хоёр эврийг ороож зангидаж болохгүй
  227. Орчлон хорвоогийн ёсыг огоорч мартаж болохгүй
  228. Үнэн мөнх настай
    Худал хоногийн настай
  229. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
    Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
  230. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий
  231. За гэвэл ёогүй
  232. Дунд идэш
    Дулаан хэвтэш
  233. Айдгаа авдартаа хийх
  234. Уулыг нурааж
    Усыг эргүүлэх
  235. Юм нэгээр дуусдаггүй
  236. Долоо дордовч найм сэхнэ
  237. Уйлах хүүхдийн хошного
    Урд өдрөөсөө умалзана
  238. Үзээгүй юмаа үзэж
    Үхэр буугаа тавих
  239. Буруу ишилсэн сүх шиг
  240. Өөх өгсөн ч өөриймсөхгүй
    Мах өгсөн ч манайсахгүй
  241. Шунал ихэдвэл
    Шулам болно
  242. Зовох цагт нөхрийн чанар танигдана
  243. Хадлангүй малчин өвөлдөө зүдэрнэ
    Ханьгүй хүн өтлөхдөө зүдэрнэ
  244. Удмаа мэдэж судраа цуглуул
    Угаа санаж өвгөдөө асар
  245. Сүүдрээ харж хувцсаа зас
    Нөхрөө харж зангаа зас
  246. Хаваргүй зун үгүй
    Хагацалгүй мөнх үгүй
  247. Хэлвэл үгэндээ хүр
  248. Хийвэл зорьсондоо хүр
  249. Эзэн сайтай мал цатгалан
    Элэг бүтэн хүүхэд сэргэлэн
  250. Хааны алба халаатай
    Эзний алба ээлжтэй
  251. Эдийн чанарыг эдэлж таньдаг
    Эрдмийн ихийг сурч мэддэг
  252. Энх тайван эрхэм жаргал
    Эрх чөлөө манлай жаргал
  253. Сэтгэх тутам цэцэн болох
    Сэрэмжлэх тутам мэргэн болох
  254. Хүлгийн сайныг гэвэл шүдийг нь үз
    Хүний сайныг гэвэл сэтгэлийг нь мэд
  255. Хүйтрэх тэнгэрийн хөвөө хөх
    Хэрэлдэх хүний уруул хөх
  256. Хууль нь чанд бол
    Хүмүүс нь шударга
  257. Хуурамч хүнд зүтгэл үгүй
    Хулчгар хүнд итгэл үгүй
  258. Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмших
    Эрүүл биеэ эс асарвал өвчин олсон цагт гэмшил
  259. Ирэг тарган бол хот дүүрэн
    Иргэн баян бол улс баян
    Ном баян бол төр баян
    Үр баян бол үндэс баян
  260. Омогтой тархинд ухаан бага
    Овтой тархинд ой бага
  261. Уйтгар гаслангаас
    Уйлж салдаггүй
  262. Хоосон цээжинд эрдэм үгүй
    Ховч хүнд ичгүүр үгүй
  263. Хоосон үгэнд тус үгүй
    Хувхай модонд мөчир үгүй
  264. Туулайн чинээ ашигт шунаж
    Уулын чинээ гарз гаргах
  265. Хүний сайныг үхсэн хойно нь
    Хүлгийн сайныг зарсан хойно нь
  266. Толины сайнаар зүсээ үзнэ
    Танилын сайнаар тусыг олно
  267. Чадалтай хүн чөтгөр зарцална
    Аргатай хүн арслан унана
  268. Үүл хуралдвал хур
    Хүн хуралдвал хүч
  269. Хар санаа эзнээ отно
    Ханын үдээр нүхээ элээнэ
  270. Харцага өндөрт нисэвч
    Сүүдэр нь газарт тусдаг
  271. Сэтэрхий зүүнд утас тогтохгүй
    Садар хүнд хань тогтохгүй
  272. Харанхуй шөнө газар хол
    Харамж хүнд нөхөр хол
  273. Авснааар баяждаггүй
    Өгснөөр хоосордоггүй
  274. Ажигч байх ажилд тустай
    Ашигч байх нөхөрт хортой
  275. Байхгүй юмаар магтах нь
    Дамшиглахын шинж
    Хоосон юмаар хуурах нь
    Маллахын шинж
  276. Чанаргүй олноос
    Чанартай ганц
  277. Балд дуртай бол
    Зөгийд хатгуулахаас бүү ай
  278. Газар ойчсон хүн
    Газраа түшиж босдог
  279. Газрыг сэжих гахайн хоншоор
    Ах дүүг сэжих ховчийн хоншоор
  280. Биеийн бөхөөр нэгийг дийлнэ
    Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ
    Билгийн бөхөөр түмнийг дийлнэ
  281. Баярлахад бяр нэмэгдэнэ
    Урамшихад ухаан нэмэгдэнэ
  282. Биеийн зовлонгоос
    Сэтгэлийн зовлон
  283. Биеийн амрыг бүү эр
  284. Бусдад туслахыг бүү март
  285. Бие баатар бол
    Нэгэн үеийн баатар
    Билэг баатар бол
    Түмэн үеийн баатар
  286. Бие нь төрмөл
    Санаа нь таримал
  287. Баяжвал басамтгай
    Хоосорвол гунимтгай
  288. Баяжихад төрөл олон
    Уруудахад өстөн олон
  289. Бага гэж чамлахаар
    Балга чимхээр цуглуул
  290. Давс шорвог боловч
    Идээний амтанд найртай
    Үнэн үг хатуу боловч
    Хэтийн амьдралд тустай
  291. Галаас айдаггүй хүн
    Шатахын тэмдэг
    Гарлагаас айдаггүй хүн
    Үгүйрэхийн тэмдэг
  292. Гайхуулсаар гарзанд гарах
    Гайхсаар олзонд орох
  293. Гадар царай гэрэлд мэдэгдэх
    Дотор царай архинд мэдэгдэх
  294. Билэг мэт гэгээн үгүй
    Мунхаг мэт харанхуй үгүй
    Өвчин мэт зовлон үгүй
    Үхэл мэт аюул үгүй
  295. Биеийг нь төрүүлснээс
    Санааг нь төрүүлээгүй
  296. Баян арвин явахад
    Хайрлаж гамнах нь бэрх
    Хоосон хувхай явахад
    Олж долоох нь бэрх
  297. Балай мунхгуудын бардам их
    Баялаг тэнэгүүдийн омог их
  298. Баян хүн харамгүй нь эрдэм
    Ядуу хүн шуналгүй нь эрдэм
  299. Бөгчим газар батганатай
    Бөглүү газар чонотой
  300. Садар самуун явбал
    Сайн нэрээ алдана
    Цалгар наазгай явбал
    Хөгжил хөдөлмөрөөс хоцорно
  301. Сайн явдалтны бүтээл нь их
    Саар явдалтны хөнөөл нь их
  302. Сайн эр сарын хүлээцтэй
    Муу эр хоногийн хүлээцтэй
  303. Шунал ихэдвэл шулам болно
    Дур ихэдвэл тулам болно
  304. Амны алдуурснаас
    Ашдын билэг хазайх
  305. Амсар муутай саванд
    Юм бүү хий
    Ам султай хүнд
    Үг бүү хэл
  306. Сайн явах санааных
    Сайхан явах ухааных
  307. Зангаа алдвал зүдэрнэ
    Замаа алдвал төөрнө
  308. Итгэлийг олоход үнэн хэрэгтэй
    Эндүүг халахад шударга хэрэгтэй
  309. Гадагш явах хүн амаа хичээ
    Гэрт байх хүн галаа хичээ
  310. Гавъяа нэрийг олъё гэвэл
    Ганц сэтгэлээр чармай
  311. Гал түлж элч гарна
    Гар нийлж ажил бүтнэ
  312. Сайн моринд эмээл бөх
    Сайн хүүхэнд нөхөр бөх
  313. Хүүхний муу ээжээс
    Эдийн муу эзнээс
  314. Эмээлийн модны бөх нь сайн
    Эр хүний шударга нь дээр
  315. Хоол хороож хоног нөгцөөх
    Цай ууж цаг нөгцөөх
  316. Сууж жаргахааар
    Явж зүдэр
  317. Цэцэн хүнд хачир мундахгүй
    Цэвэрч хүнд бузар мундахгүй
  318. Сайн бэргэн ээж мэт
    Сайн бэр охин мэт
  319. Сайн зурхайчид гарах өдөр олдохгүй
    Сайн эмчид идэх хоол олдохгүй
  320. Сайн морийг
    Цохь цохисоор хашин болгох
    Сайн хүнийг
    Зүх зүхсээр муу болгох
  321. Үгийн муу доторт тусна
    Дарийн муу газарт тусна
  322. Үг нь олон
    Дуу нь өндөр
    Үйл нь бага
    Бүтээл нь өчүүхэн
  323. Сайн нөхөрт самуун эм дараа
    Сайжрах хүнд савсаг зан дараа
  324. Газар доорхи үндсийг
    Гараар тасалж болдоггүй
  325. Хүнээс үлгэр
    Хөдөлмөрөөс дадал
  326. Үгэнд ташаа бий
    Үхэрт тушаа бий
  327. Жаргал даадаггүй
    Зовлон даадаггүй
  328. Хор нь могойтой адил
    Ховдог нь чонотой адил
  329. Сав хоосон буцаадаггүй
    Шанага хоосон гаргадаггүй
  330. Савааүй тоглоом бүү тогло
    Санамсаргүй үг бүү хэл
  331. Үгийн муу доторт тусна
    Дарийн муу газарт тусна
  332. Олиггүй эр эхнэртээ дээрэлхүү
    Огтор бух бяруундаа дээрэлхүү
  333. Залуу хүн нэрэнд дуртай
    Өвгөн хүн дэрэнд дуртай
  334. Залуу явахад бие сайхан
    Замаар явахад гутал сайхан
  335. Олзны бага нь амттай
    Омгийн даруу нь урамтай
  336. Ноён суудалтай
    Нохой гүйдэлтэй
  337. Магтлаа гэж бүү баяс
    Мууллаа гэж бүү гунь
  338. Мандан гарах нарыг
    Хөндлөнгийн үүл хаадаг
    Хөөрхий хүний үрийг
    Уурын мунхаг эвддэг
  339. Өвдөхөд эмч
    Өтлөхөд хань
  340. Идээ эзнээ таньдаггүй
    Ирэг сүүлээ таньдаггүй
  341. Магад үхэхээ мэдэвч
    Маргааш үхэхээ мэдэхгүй
  342. Малгай тавибал манайх
    Маргааш болвол танайх
  343. Олз оройтохгүй
    Үр хэнздэхгүй
  344. Өвгөний үгэнд ухаан сэргэдэг
    Өглөөний агаарт цээж сэргэдэг
  345. Ой мод урттай богинотой
    Олон хүн сайтай муутай
  346. Навч шарлавал намарших
    Наадам ихэдвэл хэрэлдэх
  347. Оёдол оёход зүү хэрэгтэй
    Олныг дайчлахад арга хэрэгтэй
  348. Заваан хүн өвдөх нь олон
    Залхуу хүн үүргэлэх нь олон
  349. Өгвөл бүү үглэ
    Үглэвэл бүү өг
  350. Заг мод гэрэлгүй элчтэй
  351. Завсрын амраг жаргалгүй зовлонтой
  352. Залуу цагт эцэг эхийн эрхээр
    Идэр цагт эхнэрийн эрхээр
    Өтлөх цагт хүүхдийн эрхээр
    Үхэх цагт өвчний эрхээр
  353. Залхуу хүн заах дуртай
    Зальхай хүн дүрэмдэх дуртай
  354. Малгайгаа аваад толгойгоо олохгүй
    Махаа огтлоод амаа олохгүй
  355. Маллаагүй мал
    Захиргаагүй албат
  356. Мал асарвал ам тосдоно
    Хүн асарвал түшиг болно
  357. Нар буцдаг
    Нас өтөлдөг
  358. Могой мөрөө танихгүй
    Хүн биеэ мэдэхгүй
  359. Намайг хэн хэлэх вэ
    Нохойг хэн саах вэ
  360. Наашаа харж инээж
    Цаашаа харж уйлах
  361. Олбоггүй бол суухгүй
    Олзгүй бол явахгүй
  362. Залуу нас зэрэглээ шиг жирэлзддэг
    Өвгөн нас мэлхий шиг мөлхдөг
  363. Ган болоход
    Булгийн сайн мэдэгдэх
    Гай болоход
    Нөхрийн сайн танигдах
  364. Давъя гэвэл
    Даваа өндөр биш
    Бүтээе гэвэл
    Ажил хэцүү биш
  365. Далавчаа ургахаар
    Дэгдээхий явснаа мартах
    Борвио тэнийхээр
    Мөлхөж явснаа мартах
  366. Далайд дуссан дусал
    Далай ширгэтэл хатдаггүй
  367. Бадамлянхуан цэцэг ч
    Балчиг шавраас ургадаг
  368. Багахан эрдэмт магтаалд баясах
    Бахдам эрдэмт сударт баясах
  369. Багадаа бахирч айлгах
    Томдоо архирч айлгах
  370. Сэтгэлийн зовлонг үгээр
    Биеийн зовлонг эмээр
  371. Дадлагатай ажлаас
    Даамай үр гарна
  372. Бага залхуугаас их залхуу
    Бага хэргээс их хэрэг
  373. Айхгүй худалчаас
    Аймхай үнэнч дээр
  374. Авснаа мартвал адгийн шинж
    Эргүүлж өгвөл эрхмийн шинж
  375. Жаргал үзээгүй зовлон гэж үгүй
    Зовлон үзээгүй жаргал гэж үгүй
  376. Ерөөлөөр учирч
    Сэтгэлээр нийлэх
  377. Ёдор эр ёргио зантай
    Асман бух мөргөөч зантай
  378. Далд газар дамтай
    Дамын үг гэмтэй
  379. Далайн усыг яндаж болохгүй
    Хүний үрийг басамжилж болохгүй
  380. Галзуу нохойн нүд улаан
    Гантай тэнгэрийн нар улаан
  381. Гадна гавъяа бүтвэл
    Дотор тус бүтнэ
  382. Бие нь шударга байвал
    Сүүдэр муруйгүй
  383. Ажигч хүний нүд хурц
    Ажилч хүний багаж хурц
  384. Жаргал зовлон хоёр
    Өөрийн биеэс гардаг
  385. Ааштай хүн хүндээ барна
    Аальгүй эхнэр нэрээ барна
  386. Багадаа тэвнэ хулгайлж сурвал
    Томдоо тэмээ хулгайлдаг болно
  387. Байгаагийн зовлонгоос
    Байхгүйн зовлон их хэцүү
  388. Бардам зан бие гутаах
    Балмад авир нэр гутаах
  389. Баруун хэрмээ эвдэж
    Зүүн хэрмээ барих
  390. Гавъяандаа эрдэж
    Гал руу унаж үхэх
  391. Дам хэлж
    Давхар хүсэх
  392. Ерөөлийн үзүүрт тос
    Хараалын үзүүрт цус
  393. Жаргал жаргахдаа байдаг
    Зовлон зовохдоо байдаг
  394. Ёр нь орж
    Ёдор нь гозойх
  395. Ёолж төрөхгүй бол үр биш
    Ёсолж авахгүй бол эхнэр биш
  396. Далд муу санаанаас
    Ил шулуун хэлсэн нь урамтай
  397. Гай нь ирэхээр
    Гадсанд орооцолдох
  398. Газарт хэлье газар хатуу
    Тэнгэрт хэлье тэнгэр хол
  399. Гадаад өнгөний аясаар
    Дотоод харанхуй арилахгүй
  400. Байна гэж битгий бард
    Бага гэж битгий чамла
  401. Таамаг сэжиг ихэдвэл
    Танил нөхрөөсөө хагацах
  402. Торго өмсөвч сүүдэр нь хар
    Тос идэвч баас нь хар
  403. Хорвоо тэнэгээр дүүрэн
    Хот хорголоор дүүрэн
  404. Тэнэгүүд үгүй бол
    Цэцэн нь тодрохгүй
  405. Өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн
    Цадахад цагааны хурганы сүүл хатуу
Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн