Монгол Ертөнц уншиж байна

Дижитал холбооны одоо ба ирээдүй

TEDx Ulaanbaatar 2019.01.08
Дангаасүрэнгийн Энхбат

Дижитал ертөнцийн талаар ба Монголчууд өнөөгийн цаг үед юуг анхаарах ёстой юм бэ?

Энэ бол Хүн төрөлхтөний соёл иргэншлийн өөрчлөлт хувьслын үе.

Өнөөдрийн цаг үеийн гол капитал бол Холбоос.

Холбоос, Дата
бол
Өнөө цагийн алт.

Хэн холбоосыг эзэмшиж байна, тэр орчин үед хамгийн гол капиталыг барьж байна гэсэн үг.

Дижитал ертөнцийн ялгаа бол Универсал буюу хавтгай дэлхий гэдэг ойлголт. Зуучлагчгүй холбоосын ертөнц. Мөн холбоос бол орон зайнаас хамаарахгүй, зардлаас хамаарахгүй.

үндсэндээ бараг үнэгүй шахуу. Өнөөдөр дэлхий даяар хүмүүс нэг нэгэнтэйгээ, байгууллагууд бусад байгууллагуудтай шууд холбогдож байна.

Соёл иргэншлийн төв бол үргэлж олон холбоостой цэг дээр байсан.

Соёл иргэншил = Холбоос

Дижитал эрин бол Монголчууд бидэнд хамгийн их дутагдаж байсан, Монголын хөгжлийг зуу зуун жил хойш нь татаж байсан, хамгийн гол орон зайн факторыг алга болгочихож байгаа юм. Ялангуяа дижитал бүтээгдэхүүн, мэдээлэл, оюуны бүтээгдэхүүний хувьд.

Дижитал ертөнцийн асуудал бол Монголчууд дахин сэргэж чадах уу? гэдэг aсуулт.

Өөрөөр хэлбэл бид нарыг барьж байсан байгалийн хүчин зүйлүүд байхгүй болчихож байгаа юм.

Хөгжлийн нэг нарийн нууц байдаг. Эхэлж холбоос тогтдог, дараа нь хэлхээ үүсдэг. Холбоос хоорондоо найдвартай байвал, төрөлжилт болно. Хэлхээ бол төрөлжилтийн үндэс.

Хөгжлийг энэ нүдээр харвал: Хэлхээ, холбоосын өсөлт, нягтаршилт, төгөлдөржилтийн тухай яриа.

Харин бид энэ боломжийг хэрхэн ашиглах вэ? Ирээдүйд худалдаа, санхүү, боловсрол, соёлын уулзвар дээр хэн байх вэ?

Дижитал давалгаа бол мэдээлэл технологийн тухай яриа биш, энэ бол хүмүүсийн хоорондын харьцаа, хүмүүс хоорондын хамтын ажиллагаа, бизнес үйл ажиллагааны шинэ соёлын тухай яриа. Энэ бол эргэлт буцалтгүй явна. Энэ бол нэг удаагийн яваад өнгөрөх үйл явдал огт биш. Алга болохгүй, үйл явц улам хурдасна. Эдийн засаг, бизнес, нийгэм, амьдралын хэв маяг, соёлд хүрэх нөлөөлөл экспоненциал хурдаар нэмэгдэнэ.

Ийм сонин, шинэ ертөнцөд бид нар бизнесээ, компаниа, банкаа, улсаа шинэ загвараар, шинэ харилцаагаар өөрчилж чадах уу? Чадахгүй бол алга болно. Энэ бол автоматаар. Яагаад гэвэл ийм ертөнц бол өөрийн дүрэмтэй, өөрийн соёлтой.

Энэ бол үе солигдох үе. Хүмүүсийн, нийгмийн, компаниудын, бизнесийн, соёл иргэншлийн өөрчлөлтийн үе.

Энэ үед Монголчууд бидэнд нэг давуу тал гарч ирж байгаа нь юу вэ? гэхээр бараг дэлхийн бүх орнууд үндсэндээ цөмөөрөө тэгээс эхэлж байгаа.

Харин энэ том гүнзгийг өөрчлөлтийг харахгүй бол бид хурдан хоцорно.

Холбоо хоцрох маш аюултай. Хоцрогдол болгон буцаад улам үнэтэй болно.

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн