Монгол Ертөнц уншиж байна

Монгол Мөрөөдөл

Монголыг оюун сэтгэлээр нэгтгэсэн, алс ирээдүйд хөтөлсөн, нэгэн зүгт залан чиглүүлсэн, хүсэл зоригийг бадраасан, ур ухаан, үйл бүтээлийг ундруулсан

Монгол Мөрөөдлийг бий болгоё.

 

Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай.
Улсаа авръя гэвэл үндсээ авраарай. Үндсээ авръя гэвэл сэтгэлийг нь авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү.” хэмээн суу билэгт Чингис хаан маань сургасан байдаг.

 

Монгол гэсэн нэгэн завин дээр суусан Монголчууд бид нэгдмэл, нэг сэтгэлтэйгээр нэг зүгт сэлүүрдэхийн тулд нялхас балчраас наян настай хөгшидгүй хүн бүр хүсэн мөрөөддөг, зорин тэмүүлдэг, бодон бясалгаж, бүтээн бий болгодог Мөрөөдөл хэрэгтэй байна.

Цахим ертөнц, мэдээллийн технологийн хөгжил бидэнд дэлхийтэй шууд холбогдож, бүх төрлийн мэдээллийг авах боломжийг олгож байна.

Даяаршил, ардчиллын эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний энэ том хувьсал дунд үнэн худал, хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд их байгаа ба түүнээс өөрт хэрэгтэйг сонгох, судлан баяжуулахын тулд бидэнд өөрийн гэсэн төв цэг, чиглэл, зорилго хэрэгтэй.

Бид өөрсдөө юу хүсч байгаагаа тодорхой мэдэж байж энэ мэдээллийн эрин зууны мэдээллийн урсгалд хяналттай байж өөрийн гэсэн дархлаа, шүүлтүүртэй байж чадна.

Эс бөгөөс янз бүрийн орны өөр өөр соёл, сэтгэлгээ, зөв буруу орчуулгатай кино, аль нэг хүн, нам бүлгэмийн хэлсэн үг, хайрцаглаж хаасан хууль дүрэм, ёс жаяг, тархи угаалтанд автах гээд байна. Энэ нь бидний бодол, сэтгэл, нийгмийн хандлагыг өөрчлөх гээд байна. Өвөг дээдэс маань мэдээллийн урсгалыг хяналттай байлгахад онцгой ач холбогдол өгдөг байсныг бид мэднэ.

Та юу бодно, түүн шигээ болно. Та юу мэдэрнэ, түүнийгээ татна. Та юу төсөөлнө, түүнийгээ бүтээнэ.”(What you think, you become. What you feel, you attract. What you imagine, you create.) хэмээн бурхан Будда сургасан. Бид юун дээр төвлөрнө тэр нь цааш томордог. Дараагийн бодол, үйлдэл бол одоогийн үргэлжлэл. Тархиндаа юу тэжээнэ, тэр нь л ургана.

 

Бид өнгөрсөн буюу дурсдаг, ирээдүй буюу төсөөлдөг төлөв бус одоо хэмээх бүтээгч цагт шинэ зуун, шинэ мянганы Монгол үндэстний түүхийг хамтран бичилцэж, бүтээлцэж яваа тул улс эх орныхоо хөгжил дэвшлийг цэцэглүүлж, гэрэлт замд залж чиглүүлэх хүндтэй үүргийг Монголынхоо түүх, өвөг дээдэс болон хойч үеийнхнийхээ өмнө хүлээж байна.

 

Тиймээс алсын хараа, хэтийн зорилго, мөрөөдөлтэйгөөр өөрсдийн хүсч буй зүйлс, эерэг, өөдрөг дээр төвлөрч түүнийгээ бий болгохын тулд ирээдүй өөд итгэл дүүрэн, урам зориг, эрч хүчтэйгээр сэлүүрдье.

 

Чадна гэдэгтээ итгэхэд туулах замын хагас нь ард үлддэг.” (Believe you can and you are halfway there.) АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт хэлжээ.

 

Та итгэж байгаа л бол энэ нь аль хэдийн болчихсон гэсэн үг.”(It is done unto you as you believe.) хэмээн Есүс айлтгасан байдаг.

 

       “Хаа хүрэхээ мэдэж байгаа хүнд дэлхий хүртэл өөрөө зам тавьж өгдөг.” гэж Майкл Жордан хэлдэг.

 

Ингээд “Хамтдаа мөрөөдөцгөөе. Хамтдаа итгэцгээе. Хамтдаа бүтээцгээе.”