Монгол Ертөнц уншиж байна
Хархорин Хархорин
Хаана ч үгүй хосгүй хот
Хархорин Хархорин
Хадаг торго есөн эрдэнэ
Хархорин Хархорин
Хан өвгөдийн хаш ордон
Хархорин Хархорин
Хамаг Монголын Алтан өргөө

Үг:  Ганбаатар Ая: Т.Сансар
Дуучин: Б. Сарантуяа (“Аргагүй Монгол Аялгуу” цомог)

Хархорин

Үймэлдэн тэмцэлдэж явсан ч гэсэн
Өвөг дээдэс минь завдан урласан
Үеийн олонд дуурсагдсан
Үндэснийхээ хотыг босгожээ.

Дорнын алдарт Торгоны Замаар
Дотоод гадаадын олон гийчид
Алс ойроос зорин ирж
Андын ёсоор зочилж явсан.

Дахилт

Хархорин Хархорин
Хаана ч үгүй хосгүй хот
Хархорин Хархорин
Хадаг торго есөн эрдэнэ
Хархорин Хархорин
Хан өвгөдийн хаш ордон
Хархорин Хархорин
Хамаг Монголын Алтан өргөө

Энхийг хүссэн эрхэт хүмүүс
Энэ орчлонд амгалан байг гэж
Эрдэмт ухаанаа дайчлан байж
Эрдэнэт хотоо босгосон гэдэг.

Дахилт

Хархорин Хархорин
Хаана ч үгүй хосгүй хот
Хархорин Хархорин
Хадаг торго есөн эрдэнэ
Хархорин Хархорин
Хан өвгөдийн хаш ордон
Хархорин Хархорин
Хамаг Монголын Алтан өргөө

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн