Монгол Ертөнц уншиж байна

Энтрепрёнер сэтгэлгээ

TEDx Ulaanbaatar 2017.08.09
Дангаасүрэнгийн Энхбат

Энтрепрёнер сэтгэлгээний тухай

“Чадна гэвэл …
            таны зөв,
                      Та чадна.
Чадахгүй гэвэл …
            бас таны зөв,
                       Та чадахгүй.”               —Хенри Форд

Эцсийн эцэст хүн ямар байх уу, амьдрал нь ямар байх уу, ямар ажил хийх үү, ямар асуудлыг шийдэх үү, ямар замаар явах уу, тэр бүгд тухайн хүний сэтгэлгээнээс л хамаардаг.

Сэтгэлгээний ялгаанаас хамаарч хүмүүс амжилттай, амжилтгүй байдаг.

Энтрепрёнер хүн гэдгийг заавал бизнестэй холбож ойлгох хэрэггүй. Бид бүгд Энтрепрёнерүүд. Харин ганцхүү үүнийгээ та мэдэж байгаа юу? мэдэхгүй байгаа юу? үүнийгээ ашиглах уу? ашиглахгүй юу? ийм цаг нь таных болсон уу, үгүй юу? гэдгээр бид нар хоорондоо ялгаатай.

Товчхондоо бол Энтрепрёнер гэдэг нь ямарваа нэгэн нийгмийн, технологийн, эдийн засгийн, эрүүл мэндийн, боловсролын, бизнесийн ямарваа – Асуудлыг
олж хараад
шийддэг.

Гэхдээ эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Эрсдэл гэдэг нь Санхүү
Эд хөрөнгө
Цаг хугацаа
Хүч хөдөлмөр

Тэд хүсэл сонирхолдоо хөтлөгдөн,
                                                       Шинэ ертөнц
                                                             Өөрчлөлт
                                                                 Инновацийн төлөө явдаг. Түүнийгээ мэдэрдэг, түүгээрээ амьдардаг. Магадгүй түүнийгээ өөрийнхөө амьдралын зорилго би өөрөө тэр нь байна гэж хардаг.

Энтрепрёнер хүн = (шинэ) Шийдэл олж
асуудлыг
Шийдэгч

Энтрепрёнер сэтгэлгээ гэж юу юм бэ? Бусдаас юу онцлог юм бэ? Бүх хүнд байгаа. Гагцхүү энэ онцлог нь илэрч гарсан уу? гэдэгтээ байгаа юм.

Энтрепрёнер хүмүүс асуудлыг боломж гэж хардаг, олж харснаа инновацийн зарчмаар, шийдэл бизнес болгодог, түүгээрээ амьдардаг .

“Юу хүсч байгаагаа олж мэдэх нь 
Хэрэглэгчийн үүрэг биш.”                 — Стив Жобс

Боломж бол Сэтгэлгээний бүтээл

Энтрепрёнер хүмүүс итгэж байгаа учраас хардаг. Ихэнх хүмүүс болохоор надад харуулчих тэгээд итгэе гэдэг.

Хүн бол яг FM, радиотой адилхан. Ямар долгион дээр өөрийгөө тавина тэрийгээ л сонсоно. Хэрвээ та өөртөө итгэвэл, хэрвээ та аливааг шийднэ гэдэгтээ итгэвэл, та түүндээ холбоотон олно, хөрөнгө олно, хамтрагч олно, ном олно. Магадгүй дэлхий дахинд найз нөхдөө олно. Энэ бол хүний онцлог.

Хүн харж байж …
              Итгэдэг биш
Итгэсэн хүн … 
              Хардаг.

Хүний сэтгэлгээ яг өөртөө таарсан юмыг татдаг. Энэ бол байгалийн хууль.

Энтрепрёнер хүн асуудлыг боломж гэж хардаг, шийднэ гэдэгтээ итгэдэг. Тэгээд тэр шийдэх бүх юм нь амьдралд нь тааралддаг.

2 дахь онцлог

Мэдэж байж
             хийдэггүй,
Хийж байж
             мэддэг.

Өөрөөр хэлбэл явна гэдгээ л тэр хүн мэддэг. Туйлбартай явна гэдгээ. Аа, мэдэхгүй байх нь ердөө асуудал биш, хийж байж мэддэг.

Давааны цаана даваа. Эхний давааг давахаар 2 дахь харагддаг, 2 дахийг давахаар 3 дахь харагддаг.

3 дахь онцлог

Бүтээгдэхүүнгүй байлаа ч …
                                        Борлуулалтаа эхэлж болно.

Шинэ шийдлийн санаа бол өөрөө бүтээгдэхүүн гэдгийг ойлгодог, мэдэрдэг, хамгийн гол нь үүнийгээ ашигладаг. Үүгээр бизнесээ бас хийдэг.

Энтрепрёнер хүмүүс Бизнес бол ӨГӨХийн ухаан гэдгийг маш сайн ойлгодог. Авах бол үргэлж хязгаартай байдаг. Харин өгөх бол хязгааргүй, дээрээс нь хүнийг аз жаргалтай болгож байдаг.

Сая төгрөгтэй болъё гэж бус,
                             Харин 
Сая хүнд хэрэгтэй зүйлийг нь өгье.
гэдэг тэр энерги Энтрепрёнер хүнийг үргэлж дотроос нь цэнэглэж байдаг. Тийм их энерги байгаа учраас тэр хүмүүс яваад байдаг.

Энтрепрёнер хүмүүс
                                    Би Энтрепрёнер!
                                    Би Чадна!
                                    Би Харж байна!
                                    Би Шийднэ! хэмээн сэтгэдэг онцлогтой.

“Өөрчлөлтийг хүсч
                   байвал 
Өөрөө тэр өөрчлөлт нь 
                   болж амьдар! ”                — Махатма Ганди

Энтрепрёнер хүн бол өөрчлөлт нь болж амьдарч байгаа хүн. Өөрчлөлт нь болж амьдарч байгаа учраас түүгээрээ ажлаа хийж байгаа, түүгээр амьдралаа хийж байгаа, түүгээрээ орлого олж байгаа, түүгээрээ сая сая хүмүүст тусалж байгаа. Хариуд нь сая сая буцаад талархлаа илэрхийлж байгаа.

Та итгэвэл боломжийг олж харна. Боломж бол хүний сэтгэлгээний бүтээл. Боломж бол зарим хүнд харагддаг зарим хүнд харагддаггүй. Яагаад гэвэл боломж нь бодож байгаа хүний өөрийнх нь бүтээл байдаг.

“Шавь бэлэн 
            болохоор 
Багш өөрөө ирдэг.”                          —Будда багш

Яг түүнтай адилхан хүн өөрөө бэлэн болоод хүн өөрөө итгэхээр тэр боломж харагддаг.

Асуулт:

Та өөрөө Энтрепрёнер
Та одоо итгэхэд бэлэн үү?

 

Эх сурвалж: Youtube TED

“Интернэтийг анх Монголд танилцуулсан Энхтбат өдгөө НЭГ Монгол төслийн хүрээнд цахим боловcролын системийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Олон жилийн технологийн салбарт бизнес эрхэлсэн тэрээр энтрепрёнер сэтгэлгээ гэж юуг хэлдгийг илүү өргөн хүрээнд танилцуулж байна.”

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн