Монгол Ертөнц уншиж байна

Өглөө шиг Эх орон

Цэлмэг өглөө наран мандлаа
Цэцгийн сүгсоо тэнгэртээ бүүвэй
Цээжин хоймор амин алтан шүтээн
Цэнхэр тэнгэрийн эх орон мину зээ

Өүлэн ээжийн бүүвэйн аялгуу
Өргөн мөрөн голын аашийг аргадмуу
Өндөр заяанд төрсөн монгол хүний
Уужим ивээлт өлзий дэмбэрэлт өлгий нутаг
Өөрөө өөдлөх цагийг туулсан монгол
Өнөд дэвших өглөө шиг эх орон

Монгол хүний босоо хийморьт
Туурайн тамгатай түүхийг бид бичнээ
Миний ардын жаргал дүүрэн заяа
Туг сүлдэндээ цаг дор мөн омогшино

Мянга мянган жилийн буурал түүх
Монгол төрийн тууж хөвөрнө
Хүчит сансарын гэгээн туяа нь
Миний өмнө маргаашийг гийгүүлнэ

Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөөн чимээтэй түүхийг туулнаа
Домог заншилд өссөн монгол хүн
Дүүрэн билэг тэгширсэн домгийн нутаг
Машид мэргэн миний ард түмний
Ашид өлзийт ерөөл шиг эх орон

Миний Монголын
Гэрэлт ирээдүй өдөө харагдаж байна
Мөнхөд дэвжихийн зарлигт эх орон
Миний ардын
Ашид хүслэн дээшээ тэмүүлж байна
Бүлээн зүрхний ганцхан эх орон
Буурал түүхийн сайхан эх орон
(Бид бүгдийн зүрхнээс уяатай эх орон минь)

Сайн сайхан аз жаргалыг бид бүтээнээ
Залуу нас бие биендээ дуулаж байна
Энэ өдөр эх орныхоо
Хойч ирээдүй хөгжлийн эзэд бид
Омог бардам золбоотой явна

Сайн сайхан аз жаргалыг бид бүтээнээ
Залуу нас бие биендээ дуулаж байна
Энэ өдөр эх орныхоо
Хойч ирээдүй хөгжлийн эзэд бид
Омог бардам золбоотой явна

Энэ миний Монгол нутаг
Энэ миний газар шороо
Энэ миний унасан газар өнө мөнхөд орших орон
Энэ миний дуулсан дуу минь
Эх нутгаа магтан дуулна
Сэрүүхэн үлээх нутгийн салхиа
Санаж түүнийг бахдан дуулна

Хоёр утсанд бүхэлдээ багтсан аялгуугаа биширсэн
Хорвоотой анх танилцсан Монгол гэдэг нэрээрээ
Он цагийн урсгал дунд тодоос тод үүх түүхтэй
Нар мандахаас жаргах хүртэл дуусашгүй эрдэнэстэй
Ирээдүй нь гэрэлтсэн мөнх тэнгэрт ивээгдсэн
Үүрдийн үүрд оршин тогтнох Монголдоо хайртай бид

Амгалан үдийн наран ээлээ
Ардын дууны хөг нь бүүвэй
Амин зүүдний алаг эрднийн нутаг
Ариун тансагийн эх орон мину зээ

Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөөн чимээтэй түүхийг туулнаа
Домог заншилд өссөн монгол хүний
Дүүрэн билэг тэгширсэн домгийн нутаг
Машид мэргэн миний ард түмний
Ашид өлзийт ерөөл шиг эх орон

Монгол хүний аман хишиг
Тэнгэрийн сартай нарыг амталлаа
Насан хутгийн жаргал урт тавилан
Наян жарандаа энх мөнх оршино

Миний Монголын
Гэрэлт ирээдүй өдөө харагдаж байна
Мөнхөд дэвжихийн зарлигт эх орон
Миний ардын
Ашид хүслэн дээшээ тэмүүлж байна
Бүлээн зүрхний ганцхан эх орон
Буурал түүхийн сайхан эх орон
(Миний эх орон)

Өүлэн ээжийн бүүвэйн аялгуу
Өргөн мөрөн голын аашийг аргадмуу
Өндөр заяанд төрсөн монгол хүний
Уужим ивээлт өлзий дэмбэрэлт өлгий нутаг
Өөрөө өөдлөх цагийг туулсан монгол
Өнөд дэвших өглөө шиг эх орон

Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөөн чимээтэй түүхийг туулнаа
Домог заншилд өссөн монгол хүний
Дүүрэн билэг тэгширсэн домгийн нутаг
Машид мэргэн миний ард түмний
Ашид өлзийт ерөөл шиг эх орон

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн