Монгол Ертөнц уншиж байна

Өнө мөнх эх орон

Хөгжим: Л. Балхжав МУУГЗ                    Шүлэг: Ш. Гүрбазар МУСГЗ

Өндөр тэнгэрийн өлмий доор
Өтлөхгүй өнө мөнх нутаг
Үлэмж төгөлдөр орчлонгийн
Үүрийн туяа шиг нутаг

Үүнийг дуулах л гэж төрсөн минь хувь заяа
Үргэлж өөдлөх эх орон

Ариун сайхан сэтгэлтэй дээ
Алдрахгүй энх мөнх түмэн
Азийн цэнхэр энгэр дээр
Азын шагай шиг Монгол

Үүнийг дуулах л гэж төрсөн минь хувь заяа
Үргэлж өөдлөх эх орон

Их Монгол, Эзэн бидний алтан нутаг
Эх орон, Эзэн бидний амин заяа
Энэ үнэнийг дуулах л гэж төрсөн минь хувь заяа
Эгнэгт өөдлөх миний эх орон

Мөлхөж тэнцэх нялх балчир нь нараар татуулж босдог
Мөнхлөх хөх тэнгэрийн хүчин дор Монгол заяа минь тэгширнэ
Тогоотой шаргал сүүнд нь тоононы хээ нь инээнэ
Тотго нь уужим гэрт нь төгс амгалан завилна

Цайлган сэтгэл, гэгээхэн хайр, ариун дурлал
Цаг хугацаа ч миний л эх орон
Ирээдүйг итгэлээр бид сэрээж
Идэр цагт хүслээ дуулъя

Холын гэгээ алсын үнэнийг мөнхөд дуудна
Яруухан бидний энэ дуунаас
Хаанаас ч юм тэнгэрлэг хүч дуулдах шиг
Маргаашийг надад авчирна

Мөрөөдлийн совинд бид сэрсэн болохоор
Яахын аргагүй азтай
Хаврын сар зуныг тосох шиг
Хамгийн сайхнаар золгоно
Өнөөдөр омогшоод
Маргаашийг өнөөдөр зохионо
Мөнхийн хүслэнт залуу нас
Эх орны ирээдүй залуу нас
Эх орон юм
Миний Монгол
Залуу нас
Эх орон юм

Мөлхөж тэнцэх нялх балчир нь нараар татуулж босдог
Мөнхлөх хөх тэнгэрийн хүчин дор Монгол заяа минь тэгширнэ
Тогоотой шаргал сүүнд нь тоононы хээ нь инээнэ
Тотго нь уужим гэрт нь төгс амгалан завилна.

Бүүрэг дэрсэнд үүрэглэсэн
Бүжин туулай ч амгалан
Бүлээн нууранд нь ганганалдана
Хонгон шувууд нь ч амгалан
Бүүвэй санаа нь ивлэсэн
Бүсгүй сэтгэл нь ч амгалан

Хонхон дуутай бойтгийг нь
Цэцэг үнсэх нь энхрийхэн
Хөнгөн горхины урсгалд нь
Цэнгэг жараахай зүггүйхэн
Хиртэшгүй ариухан дагшинд нь
Монгол үзэсгэлэн яруухан

Дуун амгалан өлзий доор
Дундрахгүй сая мөнх хийморь
Тунгалаг түвшин хорвоогийн
Туурай чимээ шиг нутаг

Үүнийг дуулах л гэж төрсөн минь хувь заяа
Үргэлж өөдлөх эх орон
Мөлхөн тэнцсэн балчир нь нараар татуулж босдог
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол заяа нь тэгширнэ
Тогоотой шаргал сүүнд нь тоононы хээ нь инээнэ
Тотго нь уужим гэрт нь төгс амгалан завилна.

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн